Нехемиа 8:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бүх ард түмэн нэг хүн мэт, Усны Хаалганы урд талд байрлах талбайд цуглажээ. ЭЗЭНий Израильд өгсөн Мосегийн хуулийн номыг авчрахыг тэд гүүш Езрагаас гуйжээ.

2. Тэгээд долдугаар сарын анхны өдөр тахилч Езра эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон ойлгон сонсож чадах бүгдийн өмнө буюу чуулганы өмнө хуулийг авчирлаа.

3. Тэр эрэгтэй, эмэгтэй, ойлгох чадвартай хүмүүсийн өмнө Усны Хаалганы урд талд байрлах талбайн өмнө өглөө эртээс үд дунд хүртэл түүнээс уншив. Бүх хүмүүс хуулийн номд анхааралтай хандаж байв.

Нехемиа 8