Нехемиа 7:69-73 Ариун Библи, 2004 (АБ2004)

69. тэмээ нь дөрвөн зуун гучин тав, илжигнүүд нь зургаан мянга долоон зуун хорь байв.

70. Эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн дундаас зарим нь ажилд зориулан хандивлажээ. Захирагч мянган алтан драхма, тавин сав, таван зуун гучин тахилч нарын хувцас эрдэнэсийн санд өгсөн.

71. Эцгүүдийн бүлүүдийн зарим тэргүүлэгчид ажлын санд хорин мянган алтан драхма, хоёр мянга хоёр зуун мөнгөн мина өгөв.

72. Үлдсэн хүмүүсийн өгсөн зүйлс гэвэл хорин мянган алтан драхма, хоёр мянган мөнгөн мина ба жаран долоон тахилч нарын хувцас байв.

73. Тахилч нар, левичүүд, хаалгачид, дуучид, ард түмний зарим нь, сүмийн үйлчлэгчид болон бүх Израиль өөрсдийн хотуудад амьдарч байсан. Тэгээд долдугаар сар болоход Израилийн хөвгүүд өөрсдийн хотууддаа байлаа.

Нехемиа 7