1. Хэрмийг сэргээн босгож, би хаалгуудыг нь байрлуулж, хаалгачид, дуучид, левичүүд томилогдсоны дараа
2. би өөрийн дүү Ханани ба цайзын жанжин Хананиаг Иерусалимыг хариуцуулахаар тавив. Учир нь тэр итгэмжит хүн бөгөөд бусад олон хүмүүсээс илүүгээр Бурханаас эмээдэг хүн байв.
3. Тэгээд би тэдэнд—Нар хөөрч, халуу шаттал Иерусалимын дааман хаалгуудыг бүү онгойлго. Хаалгачдыг харуулд зогсож байх үед хаалгуудыг хааж, түгжиг! Мөн Иерусалимын оршин суугчдаас хүн бүрийг харуулд гаргаж, хүн бүрийг өөрийнх нь байшингийн өмнө талд харуулаар томил хэмээв.
4. Хот том бөгөөд уудам, харин түүн доторх хүмүүс нь цөөн, байшингууд нь сэргээн босгогдоогүй байв.