Нехемиа 5:16-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Мөн би энэ хэрмийн ажилд бүх хүчээ шавхан оролцсон. Бид ямар ч газар худалдаж аваагүй бөгөөд миний бүх зарц нар тэнд ажиллахаар цугласан.

17. Түүнээс гадна, бидний эргэн тойронд байсан үндэстнүүдээс бидэн уруу ирэгсдээс гадна зуун тавин иудейчүүд болон захирагчид миний ширээнд хооллодог байв.

18. Өдөр бүр нэг үхэр, зургаан шилдэг хонь төхөөрч байсан төдийгүй, надад мөн шувуудыг бэлтгэдэг байв. Арван хоногт нэг удаа бүх төрлийн дарсыг элбэг дэлбэгээр өгч байв. Гэсэн ч энэ бүхэнд би захирагчийн хүнсний ногдлыг шаардаж байгаагүй. Учир нь энэ ард түмний дээрх боолчлол нь хүнд байв.

19. Бурхан минь, энэ ард түмний төлөө хийсэн бүхний минь дагуу, сайны төлөө намайг санаач.

Нехемиа 5