13. Би мөн өөрийн хувцасны хормойг сэгсэрч, Бурхан энэ амлалтыг биелүүлээгүй хүн бүрийг гэрээс нь, эзэмшлээс нь ийнхүү сэгсрэг. Тэр ийнхүү сэгсрэгдэж бүр хоосрог гэв. Тэгэхэд бүх чуулган—Амен гэв. Тэгээд тэд ЭЗЭНийг магтав. Дараа нь хүмүүс амласан ёсоороо үйлдэв.
14. Түүнээс гадна, би Иудагийн нутагт тэдний захирагчаар томилогдсон өдрөөс буюу Хаан Артаксерксын хорьдугаар оноос гучин хоёрдугаар он хүртэл арван хоёр жилийн турш би өөрөө ч, миний хамаатнууд ч захирагчийн хүнсний хангамжийг идсэнгүй.
15. Харин миний өмнө байсан урьдын захирагчид ард түмэнд ачаа үүрүүлж, дөчин мөнгөн шекелээс гадна тэднээс талх, дарс авч байсан. Зарц нар нь хүртэл ард түмнийг ноёлж байжээ. Харин би Бурханаас эмээсэн учир тийн үйлдсэнгүй.
16. Мөн би энэ хэрмийн ажилд бүх хүчээ шавхан оролцсон. Бид ямар ч газар худалдаж аваагүй бөгөөд миний бүх зарц нар тэнд ажиллахаар цугласан.
17. Түүнээс гадна, бидний эргэн тойронд байсан үндэстнүүдээс бидэн уруу ирэгсдээс гадна зуун тавин иудейчүүд болон захирагчид миний ширээнд хооллодог байв.