1. Хүмүүс болон тэдний эхнэрүүдийн дунд иудей ах дүүсийнхээ эсрэг бөөн эсэргүүцэл гарав.
2. Учир нь “Бид хийгээд бидний хөвгүүд, охид олон байна. Тиймээс бид өөрсдийгөө тэжээж амьдрахын тулд үр тариа олж авцгаахыг бидэнд зөвшөөр” гэж хэлэгсэд энд байв.
3. Мөн “Өлсгөлөнгөөс болж, бид үр тариа олж авахын тулд тариан талбайгаа, усан үзмийн төглүүдээ, байшингуудаа барьцаалж байна” гэж хэлэх хүмүүс ч байв.
4. Мөн ийн хэлэгсэд ч байв. “Бидний тариан талбай, усан үзмийн төглүүдэд оноох хааны татварыг төлөхийн тулд бид мөнгө зээлсэн.
5. Бидний махан бие бидний ах дүү нарын махан биетэй адил, бидний хүүхдүүд тэдний хүүхдүүдтэй адил билээ. Гэсэн ч харцгаа, бид хөвгүүд, охидоо боол болгохоор хүчилж, манай охидын зарим нь аль хэдийн боолчлогдож байгаа. Бид яаж ч чадахгүй байна. Учир нь бидний тариан талбай, усан үзмийн төглүүд бусдынх болжээ”.
6. Тэгээд би тэдний эсэргүүцлийг болон эдгээр үгсийг сонсоод ихэд уурлав.