Нехемиа 4:3-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Аммон хүн Тобиа түүний ойролцоо байсан бөгөөд тэр—Тэдний босгож байгаа зүйлийн дээгүүр нь хэрэв үнэг харайвал чулуун хэрмийг нь нураачихна гэж хэлэв.

4. Бурхан минь, сонсооч, бид хэрхэн жигшигдэнэ вэ! Тэдний зүхлийг өөрсдийнх нь толгой дээр буулгаж, олзны нутагт тэднийг олз болгон өгөөч.

5. Тэдний гэм зөрчлийг бүү уучил, тэдний нүгэл Таны өмнөөс бүү арчигдаг. Учир нь тэд барилгачдыг шантруулсан юм.

6. Тиймээс бид хэрмийг барьсан ба бүх хэрэм өндрийнхөө хагаст л хүрчээ. Учир нь ард түмэн ажиллах зүрхтэй байв.

7. Иерусалимын хэрмийн засвар үргэлжилж, цөмөрхийнүүд нь бөглөгдөж эхэлж буйг Санбаллат, Тобиа, арабууд, аммончууд болон ашдодчууд сонсоод, тэд ихэд уурлав.

8. Тэд бүгд Иерусалимын эсрэг байлдахаар ирж, тэнд үймээн гаргахаар хамтдаа хуйвалдав.

9. Харин бид өөрсдийн Бурханд залбирсан бөгөөд тэднээс болж бид тэдний эсрэг өдөр, шөнөгүй харуул гаргав.

Нехемиа 4