Нехемиа 4:17-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Хэрмийг сэргээн босгогчид болон ачаа зөөгчид ажил хийж байхдаа нэг гараараа ачаагаа авч нөгөө гартаа зэвсгээ барьж байв.

18. Барилгачдын хувьд гэвэл, хүн бүр хэрэм босгох үедээ сэлмээ хажуудаа зүүж явах бөгөөд бүрээчин миний хажууд зогсож байв.

19. Би сурвалжтанууд, захирагчид болон бусад хүмүүст—Ажил их, хүрээ өргөн, бид хэрэм дээр бие биеэсээ хол салсан байна.

20. Та нар хаа нэгтээ бүрээний дуу сонсвол тийшээ бидэн уруу цугларцгаа. Бидний Бурхан бидний төлөө тулалдана гэв.

Нехемиа 4