Нехемиа 4:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бид хэрмийг сэргээн барьж буйг Санбаллат сонсоод, тэр ихэд догшрон уурсаж, иудейчүүдийг доромжлов.

2. Тэр өөрийн ах дүүс ба Самарийн баячуудыг байхад—Эдгээр дорой иудейчүүд юу хийж байна вэ? Тэд өөрсдийн төлөө үүнийг сэргээн босгох гэж байгаа юм уу? Тэд тахил өргөж чадах уу? Тэд өдрийн дотор дуусгаж чадна гэж үү? Тэд овоорсон шорооноос, тэр ч бүү хэл шатсан нэгнээс чулуунуудыг сэргээж чадна гэж үү? гэв.

3. Аммон хүн Тобиа түүний ойролцоо байсан бөгөөд тэр—Тэдний босгож байгаа зүйлийн дээгүүр нь хэрэв үнэг харайвал чулуун хэрмийг нь нураачихна гэж хэлэв.

Нехемиа 4