Нехемиа 2:14-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Дараа нь Оргилуурын Хаалга ба Хааны цөөрөм уруу очсон ч тэнд миний уналга моринд явах газар үгүй байв.

15. Тиймээс би шөнөөр жалга даган явж, хэрмийг шинжив. Дараа нь би Хөндийн Хаалгаар дахин орж, буцаж харив.

16. Намайг хаашаа явж, юу хийснийг минь түшмэд мэдээгүй бөгөөд би иудейчүүдэд ч, тахилч нарт ч, язгууртнуудад ч, түшмэдэд ч, ажил хийсэн бусад хүмүүст ч юу ч хэлээгүй юм.

17. Тэгэхэд би тэдэнд—Та нар бидний байгаа муу нөхцөл байдлыг, Иерусалим эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй гэв.

18. Миний Бурханы мутар надад ямар ивээлтэй байсныг болон хааны надад хэлсэн үгсийн тухай би тэдэнд хэлэв. Тэгэхэд тэд—Босоцгоон, дахин барьцгаая гэв. Тэд тийнхүү гараа сайн үйлд зориулав.

Нехемиа 2