Нехемиа 11:14-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. болон тэдний ах дүүс, эрэлхэг дайчид, зуун хорин найм. Тэднийг харгалзагч нь Хаггедолимын хүү Забдиел байв.

15. Левичүүдээс Буннийн хүү, Хашабиагийн хүү, Азрикамын хүү, Хасшубын хүү Шемаиа,

16. Бурханы өргөөний гаднах ажлыг хариуцсан левичүүдийн удирдагчдаас Шаббетаи ба Иозабад,

17. мөн талархлын мөргөлийг эхлүүлэх удирдагч байсан Асафын хүү, Забдийн хүү, Микагийн хүү Маттаниа, мөн ах дүүсийнхээ дунд хоёр дахь нь болох Бакбукиа, мөн Иедутуны хүү, Галалын хүү, Шаммуагийн хүү Абда.

18. Ариун хот дахь бүх левичүүд нь хоёр зуун наян дөрөв байв.

19. Мөн хаалгачид, Аккуб, Талмон болон дааман хаалгуудыг манадаг тэдний ах дүүс зуун далан хоёр байв.

Нехемиа 11