5. “Харагтун, Би чиний эсрэг байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.“Би чиний банзлуудыг нүүрэнд чинь хүртэл сөхөж,чиний нүцгэн байдлыг үндэстнүүдэд,чиний ичгүүрийг хаанчлалуудад үзүүлэх болно.
6. Би чиний дээр бузар юмыг хаяж, чамайг олиггүй болгоно.Чамайг үзвэр мэт тавих болно.
7. Чамайг харах хүн бүхэн чамаас зайлан,«Ниневе сүйтгэгдсэн!Түүний төлөө хэн гашуудах вэ?» гэж хэлнэ.Чамайг тайвшруулагчдыг Би хаанаас хайх вэ?”.
8. Усаар хүрээлэгдэн,Нил мөрний дэргэд байрласан Но-амоноос чи илүү дээр гэж үү?Гол нь түүний цайз болж, далай нь түүний хана байсан.
9. Етиоп болон Египет түүний хэмжээ хязгааргүй хүч чадал нь байсан.Пут, Лубим нар түүний туслагчдын дунд байсан.