9. Чиний гар дайснуудынхаа эсрэг өргөгдөж,бүх дайсан чинь таслагдах болно.
10. ЭЗЭН тунхаглаж байна.“Тэр өдөр Би та нарын дундаас морьдыг чинь тасалж,тэрэгнүүдийг чинь устгах болно.
11. Танай нутгийн хотуудыг Би тастаж,та нарын бүх бэхлэлтийг нураах болно.
12. Гараас чинь бүх илбэ шидийг тастаж,та нар цаашид мэргэчидгүй болно.
13. Би та нарын сийлмэл хөргүүдийг,та нарын дундаас нандин баганануудыг тастах болно.Тийнхүү та нар цаашид гарынхаа бүтээлд бөхийхөө болино.