Мика 4:10-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Сионы охин оо, хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг төрөхөөр өвдөж, шанал.Учир нь одоо чи хотоос гарч, хээр амьдран,Вавилон уруу явах ёстой.Тэнд ЭЗЭН чамайг дайснуудын чинь гараас аварна.

11. «Сион нь бузартаж, бидний нүд түүнийг тавлан харах болтугай!» гэж өгүүлэгч олон үндэстэн чиний эсрэг цуглах болно.

12. Гэвч тэд ЭЗЭНий бодлыг мэддэггүй бөгөөдТүүний зорилгыг ойлгодоггүй.Учир нь Тэр тэднийг үтрэмд юүжилсэн тариа мэт цуглуулав.

Мика 4