Мика 3:4-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэгээд тэд ЭЗЭН уруу хашхирах боловч Тэр тэдэнд хариулахгүй.Оронд нь тэр үед Тэрээр Өөрийн нүүрийг тэднээс нууна.Учир нь тэд муу үйлс хийжээ.

5. Миний ард түмнийг төөрөгдүүлдэг эш үзүүлэгчдийн талаар ЭЗЭН ийнхүү айлдаж байна.Тэд шүдээрээ хазах юмтай байхдаа “Амар амгалан” гэж хариулдаг.Харин аманд нь юу ч хийдэггүй хүний эсрэг тэд ариун дайн зарладаг.

6. Тийм учраас энэ нь та нарт үзэгдэлгүй шөнө,мэргэ төлөггүй харанхуй болно.Нар эш үзүүлэгчид дээр шингэж,өдөр нь тэднийг бүрхэх харанхуй болно.

Мика 3