5. Энэ бүгд нь Иаковын тэрслэл,Израилийн гэрийн нүглүүдийн төлөө юм.Иаковын эсэргүүцэл нь юу вэ?Самари биш гэж үү?Иудагийн өндөр газрууд нь юу вэ?Иерусалим биш гэж үү?
6. Тиймээс Би Самарийг задгай газар дахь сүйрлийн овоо,усан үзмийн төгөл суулгах газар болгоно.Би түүний чулуунуудыг хөндий уруу асгаж, суурийг нь ил гаргана.
7. Түүний бүх шүтээн нь бяцлагдаж,олсон бүгд нь галаар шатаагдана.Түүний бүх хөргийг нь би устгана.Учир нь тэр эдгээрийг янхны ашгаас цуглуулсан учиртэдгээр нь янхны ашиг уруугаа буцна.
8. Үүнээс болж би гашуудаж, уйлах ёстой.Би хөл нүцгэн, шалдан явах ёстой.Би цөөвөр чоно мэт гаслан, тэмээн хяруул мэт энэлэх ёстой.
9. Түүний шарх нь эдгэршгүй бөгөөд Иудад хүрч иржээ.Энэ нь миний ард түмний дааман хаалганд, бүр Иерусалимд хүрсэн.
10. Гатад үүнийг бүү хэл, ердөө уйлж болохгүй.Бет-ле-афрад шороонд өнхрөгтүн.