13. Лахишийн оршин суугч аа, морьдоо тэргэнд хөллөөрэй.Лахиш нь Сионы охинд нүглийн эхлэл байсан юм.Учир нь Израилийн тэрслүү үйлс нь чамаас олдсон юм.
14. Тийм учраас чи Морешет-гатын өмнөөс хагацлын бэлгийг өгөгтүн.Ахзибын гэрүүд нь Израилийн хаадыг хуурах болно.
15. Марешагийн оршин суугч аа, Би эзэмшигч нэгнийг та нар дээр авчирна.Израилийн яруу алдар нь Адулламд орж ирэх болно.
16. Та нарын баяр баясгалан болох хүүхдүүдээ бодож өөрсдийгөө халзан болгон, үсээ хус.Бүргэд мэт их халзан бол.Тэд та нараас салан одож цөлөгдөх болно.