1. Тэр завинд сууж, гатлан явсаар Өөрийн хотдоо ирлээ.
2. Хүмүүс саа өвчтэй нэгэн хүнийг дэвсгэртэй нь Түүн уруу авчрахад, Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд—Хүү минь, зоригтой бай. Нүгэл чинь уучлагдсан гэв.
3. Хуулийн багш нарын зарим нь—Энэ хүн Бурханыг доромжилж байна хэмээн боджээ.
4. Есүс тэдний бодлыг мэдээд,—Та нар зүрх сэтгэлдээ юунд бузар мууг бодно вэ?
5. “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх, эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ?
6. Харин Хүний Хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд, Тэрээр саа өвчтэй хүнд—Бос, дэвсгэрээ аваад, гэртээ харь гэсэнд,