3. Есүс гараа сунган түүнд хүрч—Хүсэж байна. Цэвэрш гэв. Тэр даруй түүний уяман өвчин нь цэвэршжээ.
4. Есүс түүнд—Үүнийг хэнд ч хэлж болохгүй! Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд, тэдэнд гэрчлэхийн тулд Мосегийн тогтоосон өргөлийг өргө гэлээ.
5. Есүсийг Капернаумд ороход нь нэгэн зуутын дарга Түүн дээр ирээд, Түүнээс гуйж,—
6. Эзэн, зарц маань саа өвчин тусаад, гэртээ хэвтэж, сүрхий өвдөн шаналж байна гэхэд
7. Есүс—Би очиж, түүнийг эдгээе гэж хэлэв.