Матай 3:5-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тэгэхэд иерусалимынхан, бүх Иудей мөн Иордан хавийн бүх газар нутгийнхан түүн уруу ирж байлаа.

6. Тэд нүглээ улайгаад, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв.

7. Харин фарисайчууд болон садукайчуудаас олон хүн баптисм хүртэхээр ирж буйг тэр хараад, тэдэнд—Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугт гэж хэн та нарт сануулсан юм бэ?

8. Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимс гарга.

9. “Абрахам бол бидний эцэг” гэж дотроо бүү бод. Би та нарт хэлье, Бурхан энэ чулуунуудыг ч Абрахамын хүүхдүүд болгож чадна.

Матай 3