Матай 3:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэр өдрүүдэд баптисм хүртээгч Иохан ирж, Иудейн цөлд сургаал айлдаж,—

2. Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж байлаа.

3. Яг түүний тухай эш үзүүлэгч Исаиа«Цөлд хашхирагч нэгний дуу,“Эзэний замыг бэлтгэцгээ,Түүний замыг шулуун болгоцгоо” гэнэ»гэжээ.

4. Иохан тэмээний ноосон дээл өмсөж, суран бүс бүсэлсэн байв. Хоол хүнс нь царцаа, зэрлэг зөгийн бал байсан аж.

5. Тэгэхэд иерусалимынхан, бүх Иудей мөн Иордан хавийн бүх газар нутгийнхан түүн уруу ирж байлаа.

6. Тэд нүглээ улайгаад, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв.

7. Харин фарисайчууд болон садукайчуудаас олон хүн баптисм хүртэхээр ирж буйг тэр хараад, тэдэнд—Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугт гэж хэн та нарт сануулсан юм бэ?

8. Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимс гарга.

9. “Абрахам бол бидний эцэг” гэж дотроо бүү бод. Би та нарт хэлье, Бурхан энэ чулуунуудыг ч Абрахамын хүүхдүүд болгож чадна.

Матай 3