Матай 27:33-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

33. Тэгээд тэд Гавлын Газар гэсэн утгатай Голгота гэдэг газарт хүрч ирээд

34. цөстэй хольсон дарсыг Түүнд уулгахаар өгөв. Тэр хэдийгээр амссан ч уухгүй байв.

35. Тэд Түүнийг цовдолсны дараа, хоорондоо шодон хувцсыг нь хувааж аваад,

36. суун тэндээ Түүнийг харгалзаж байв.

37. Тэд Түүний толгойн дээр «Энэ бол Есүс, иудейчүүдийн Хаан» гэж бичсэн пайзыг хадлаа.

38. Тэр үед Түүнтэй хамт хоёр дээрэмчин цовдлуулж, нэг нь баруун талд, нөгөө нь зүүн талд байлаа.

39. Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгой сэгсрэн, Түүнийг доромжилж—

40. Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг хүн Чи Өөрийгөө авраач. Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол, загалмайнаасаа буугаач гэцгээж байлаа.

Матай 27