63. Гэвч Есүс дуугүй байлаа. Тэгтэл тэргүүн тахилч Түүнд—Чамайг амьд Бурханаар тангараглуулъя. Чи Бурханы Хүү, Христ мөн юм уу? Бидэнд хэлээч гэв.
64. Есүс түүнд—Та ч өөрөө хэллээ. Харин Би та нарт хэлье. Та нар үүнээс хойш Хүчит Нэгэний баруун талд залрах Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр залран ирэхийг харах болно гэж айлдав.
65. Тэргүүн тахилч дээлээ хүү татан,—Тэр Бурханыг доромжлов. Бидэнд өөр гэрчийн хэрэг байна уу? Үзэгтүн. Та нар доромжлолыг сонсоцгоолоо.
66. Та нар юу гэж бодож байна? гэхэд тэд—Тэр үхэх ёстой гэцгээлээ.
67. Тэд Түүний нүүр уруу нулимж, Түүнийг нударгалан, зарим нь алгадаад,—