Матай 25:4-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Харин ухаалагууд нь дэнлүүгээ тос хийсэн савны хамт авсан байлаа.

5. Хүргэн ирэхгүй удсан тул тэд бүгд үүрэглэж, унтаж эхлэв.

6. Гэтэл шөнө дөлөөр хашхирах дуун гарч “Хараач, хүргэн байна. Түүнийг угтаж авцгаа” гэлээ.

7. Нөгөө охид бүгдээрээ босож дэнлүүгээ бэлдэв.

8. Мунхгууд нь ухаалаг охидод “Бидэнд тосноосоо өгөөч. Бидний дэнлүү бөхөх нь” гэсэнд,

9. ухаалагууд нь “Бидэнд ч, та нарт ч огт хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачин уруу очиж, тос худалдаж ав” гэжээ.

10. Тэднийг худалдаа хийхээр явсан хооронд хүргэн ирээд, бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хуримын найрт оров. Тэгээд хаалгаа хаажээ.

11. Дараа нь бусад охид нь ирж “Эзэн, эзэн, бидэнд онгойлгож өгөөч” гэхэд

12. харин тэр хариуд нь “Үнэнээр би та нарт хэлье. Би та нарыг танихгүй” гэв.

13. Иймд та нар соргог бай. Учир нь та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй.

14. Энэ нь холын аянд гарахдаа боолуудаа дуудаад, эзэмшлээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил болой.

15. Тэр хүн нэгэнд нь тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талант өгчээ. Ингэхдээ хүн нэг бүрд чадварынх нь дагуу өгсөн аж. Тэгээд аяндаа явж гэнэ.

16. Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд таван талант нэмж олов.

Матай 25