26. Сохор фарисай та эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ. Тэгвэл гаднах нь ч мөн цэвэрхэн болно.
27. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бол цагаанаар будсан булшнууд шиг гаднаа гоё сайхан харагддаг хэдий ч дотроо үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн аж.
28. Та нар ч гэсэн хүмүүсийн өмнө гаднаа зөвт хүмүүс мэт харагдавч, дотроо хоёр нүүрт зан болон хууль бус явдлаар дүүрэн аж.
29. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар эш үзүүлэгчдийн бунханг барьж, зөвт хүмүүсийн хөшөөг чимдэг.