Матай 21:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэд Иерусалимд ойртон ирж, Чидун уулын бэл дэх Бетфагт очоод, Есүс хоёр шавиа илгээхдээ,

2. тэдэнд—Эсрэг талд чинь байгаа тосгон уруу яв. Тэр даруй та нар нэгэн уяатай илжгийг дудрантайгаа байгааг олно. Тэднийг тайлаад, Над уруу авчир.

3. Хэрэв хэн нэгэн хүн та нарт юм хэлбэл, “Эд Эзэнд хэрэгтэй” гэж хэлээрэй. Тэгвэл тэр хүн тэднийг даруй явуулна гэж айлджээ.

Матай 21