8. Орой болоход усан үзмийн тариалангийн эзэн даамалдаа “Ажилчдыг дуудаж, эцсийн бүлгээс эхнийхийг хүртэл хөлсийг нь төл” гэжээ.
9. Арван нэгдүгээр цагийн үед хөлслөгдсөн нь бүгд нэг нэг денараа хүртэв.
10. Эхэнд ирсэн хүмүүс өөрсдийгөө илүү ихийг авна байх хэмээн бодсон авч мөн адил нэг нэг денар авчээ.
11. Тэд хөлсөө аваад газрын эзэнд дургүйцэн, гомдоллож,
12. “Энэ сүүлчийн хүмүүс ердөө нэг л цаг ажилласан шүү дээ. Ажлын хүндийг үүрч, өдрийн халуунд ажилласан биднийг тэдэнтэй адил үнэллээ” гэжээ.