Матай 20:4-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. тэдэнд “Та нар бас усан үзмийн тариалан уруу яв. Би та нарт шударгаар төлнө” гэсэнд тэд явжээ.

5. Зургадугаар болон есдүгээр цагийн орчим тэр дахин гадагш гарч, түүнчлэн хүмүүсийг явуулав.

6. Арван нэгдүгээр цагийн орчим тэр гадагш гарч, зогсож буй өөр хүмүүсийг олж, тэднээс “Та нар чинь юунд энд бүхэл өдрийн турш ажилгүй дэмий зогсоно вэ?” гэж асуусанд

7. тэд “Биднийг хэн ч хөлсөлсөнгүй” гэв. Тэгэхэд нь тэр “Та нар бас усан үзмийн тариалан уруу яв” гэлээ.

8. Орой болоход усан үзмийн тариалангийн эзэн даамалдаа “Ажилчдыг дуудаж, эцсийн бүлгээс эхнийхийг хүртэл хөлсийг нь төл” гэжээ.

Матай 20