4. Тэгээд бүх ахлах тахилч болон хуулийн багш нарыг цуглуулаад, Христ хаана төрөх ёстойг тэр лавлаж эхлэв.
5. Тэд түүнд—Иудейн Бетлехемд, учир нь эш үзүүлэгчийн бичсэнээр
6. “Иуда нутгийн Бетлехем ээ!Чи Иудагийн дээдсийн дунд огтхон ч дорд биш.Учир нь Миний ард түмэн Израилийн хоньчин болох Удирдагч чамаас гарна”гэсэн гэж хариулав.
7. Херод зурхайчдыг нууцаар дуудаж, од үзэгдсэн цагийг тэднээс лавлаж асуужээ.
8. Тэр тэднийг Бетлехем уруу явуулж,—Яв, тэр Хүүхдийг сайтар хай. Түүнийг олмогцоо надад мэдэгдэгтүн. Би бас очиж Түүнд мөргөнө гэлээ.
9. Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Тэгтэл тэдний зүүнтээд харсан од тэдний өмнө явсаар Хүүхдийн байсан газар хүрээд тогтов.
10. Тэд одыг хараад, үлэмж баяр хөөр болж ихэд баярлажээ.