17. Эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулан хэлсэн нь тэр цагт биелэгдсэн агаад ингэхдээ
18. «Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов.Рахел тайтгарлыг авахаас татгалзан,Хүүхдүүдийнхээ төлөө уйлна.Учир нь тэд нар нь байсангүй»гэсэн байв.
19. Харин Херодыг нас барсны дараа Египетэд Эзэний тэнгэр элч Иосефт зүүдэнд нь үзэгдэж,—
20. Бос, Хүүг эхийнх нь хамт авч, Израиль нутагт оч. Хүүхдийн амийг хайгчид үхсэн гэв.
21. Тэр босож Хүүг эхтэй нь авч, Израиль нутагт ирэв.
22. Харин Архел эцэг Херодынхоо оронд Иудейг хаанчилж байгааг тэр сонсоод тийш очихоос айжээ. Бурхан зүүдэнд нь сэрэмжлүүлснээр, тэр Галилын нутаг уруу явав.
23. Тэгээд Назар гэгдэх хотод очиж суурьшив. «Назарынх гэж Түүнийг дуудах болно» гэж эш үзүүлэгчдээр айлдуулсан нь ийнхүү биелэгджээ.