Матай 16:11-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Би та нарт талхны тухай яриагүйг яагаад ойлгодоггүй юм бэ? Харин фарисай болоод садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил гэв.

12. Тэгэхэд л тэд Есүс талхны хөрөнгөнөөс биш, харин фарисай болон садукайчуудын сургаалаас болгоомжил гэж айлдсаныг ухаарав.

13. Есүс Цезарь Филипийн нутагт очих үедээ шавь нараасаа—Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна? гэж асуув.

14. Тэгэхэд нь тэд—Зарим нь баптисм хүртээгч Иохан, зарим нь Елиа, харин зарим нь Иеремиа эсвэл эш үзүүлэгчдийн нэг гэж ярьдаг гэхэд,

15. Тэр—Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд,

16. Симон Петр—Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв.

Матай 16