24. Гэтэл Есүс—Би зөвхөн Израилийн гэрийн алдагдсан хонинууд уруу илгээгдсэн юм гэсэн
25. боловч өнөөх эмэгтэй дөхөж ирээд, Түүний өмнө мөргөж,—Эзэн, надад туслаач гэхэд,
26. Есүс—Хүүхдүүдийн талхыг авч, нохдод хаяж өгөх нь сайн хэрэг бишээ гэв.
27. Харин тэр—Тийм ээ, Эзэн. Гэвч ноход ч эздийнхээ ширээнээс унасан үйрмэгээр хооллодог шүү дээ гэсэнд,
28. Есүс—Эмэгтэй ээ, итгэл чинь агуу юм. Чиний хүссэнээр бүтэг гэхэд, охин нь тэр дороо эдгэрчээ.
29. Тэгээд Есүс тэндээс явж, Галил нуурын хавьд ирээд, ууланд гарч тэндээ сууж байлаа.
30. Маш олон хүн Түүн дээр доголон, тахир дутуу, сохор, дүлий болон олон хүнийг авч ирээд хөл дор нь тавилаа. Тэр тэднийг эдгээв.
31. Хэлгүйчүүдийн ярихыг, тахир дутуу хүмүүсийн эрүүл болохыг, хазгар доголонгуудын явахыг, сохруудын харахыг хурсан олон үзээд гайхан, Израилийн Бурханыг алдаршуулав.
32. Есүс шавь нараа Өөр дээрээ дуудаад, тэдэнд—Би энэ хурсан олныг өрөвдөж байна. Тэд Надтай хамт гурван өдрийн турш байж, ямар ч идэх юмгүй болжээ. Би тэднийг өлөн зэлмүүн явуулмааргүй байна. Тэд замдаа сульдах вий гэхэд нь,
33. шавь нар нь Түүнд—Бид энэ зэлүүд газар ийм олон хүмүүсийг цатгах талхыг хаанаас олох билээ? гэсэнд,
34. Есүс—Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд—Долоо. Бас хэдэн жижиг загас байна гэлээ.
35. Тэр хурсан олонд газар суухыг тушаагаад,
36. долоон талх, мөн загасыг авч талархал өргөн хуваагаад, шавь нартаа өгч эхэлсэнд тэд хүмүүст тараан өгөв.