1. Тэгтэл Иерусалимаас хэсэг фарисайчууд болоод хуулийн багш нар Есүс дээр ирж,—
2. Таны шавь нар юунд ахмадын ёс заншлыг зөрчинө вэ? Тэд талх идэхдээ гараа угаахгүй юм гэцгээхэд
3. Тэр хариуд нь тэдэнд—Яагаад та нар өөрсдөө ёс заншлынхаа төлөө Бурханы тушаалуудыг зөрчинө вэ?
4. Бурхан “Эцэг, эхээ хүндэл”, “Эцэг, эхээ муугаар хэлэгчийг ал” гэж айлдсан.
5. Гэтэл та нар “Хэрэв хэн эцэг, эсвэл эхдээ «Та нарт тусалж магадгүй байсан өөрийн ямар ч зүйлээ Бурханд өргөсөн» гэж хэлнэ,
6. тэр нь эцгээ, эсвэл эхээ хүндлэх хэрэггүй” гэдэг. Та нар ийнхүү ёс заншлынхаа төлөө Бурханы үгийг хүчингүй болголоо.
7. Зальхай хүмүүс ээ, Исаиа та нарын тухай зөв эш үзүүлсэн юм. Ингэхдээ
8. “Энэ ард түмэн Намайг амаараа хүндэлдэг.Гэвч тэдний зүрх Надаас алс хол байдаг.
9. Тэд хүнээс гарсан тушаал зааврыг сургаж,Надад дэмий хоосноор мөргөж байна”гэсэн гэв.
10. Хурсан олныг Тэрээр Өөр уруугаа дуудсаны дараа тэдэнд—Сонс, ухаар.
11. Аманд орсон юм хүнийг бузарладаггүй, харин амнаас гарч буй нь хүнийг бузарладаг юм гэхэд
12. шавь нар нь ойртож очоод Түүнд—Энэ үгсийг тань сонсоод фарисайчууд гомдсоныг Та мэдэв үү? гэжээ.