3. Учир нь Херод дүү Филипийнхээ эхнэр Херодиагаас болж Иоханыг бариулж шоронд хорьсон байлаа.
4. Яагаад гэвэл Иохан Херодод—Та хууль бусаар Херодиаг авсан байна гэж хэлсэн ажээ.
5. Хэдийгээр тэр Иоханыг алахыг хүссэн боловч хурсан олноос айж байлаа. Учир нь тэд Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг байв.
6. Харин Херодын төрсөн өдрөөр Херодиагийн охин олны өмнө бүжиглэж, Херодод таалагдав.
7. Тиймээс Херод түүнд юу гуйсныг чинь өгье гэж андгайлан амлав.
8. Охин эхийнхээ ятгаснаар—Энэ царан дээр баптисм хүртээгч Иоханы толгойг тавиад надад өгөөч гэж гуйжээ.
9. Хэдийгээр хаан харууссан боловч өгсөн андгай болон ирсэн зочдоосоо болоод өгтүгэй гэж тушаав.