Матай 14:16-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Харин Есүс тэдэнд—Тэд явах хэрэггүй. Та нар тэдэнд идэх юм өг гэхэд,

17. тэд Түүнд—Бидэнд ердөө л таван талх, хоёрхон загас байна гэсэнд—

18. Нааш нь аваад ир гэж Тэр хэлэв.

19. Есүс хурсан олонд зүлгэн дээр суухыг тушаагаад таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэж, хүнсийг ерөөгөөд талхаа хувааж шавь нартаа өгөв. Шавь нар нь хурсан олонд өгөхөд

20. тэд бүгд идэж, цаджээ. Тэгээд тэд үлдэгдэл өвдөл цөвдлийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрэв.

21. Тэнд эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна таван мянга орчим эрчүүд байж идсэн ажээ.

Матай 14