1. Тэр үед захирагч Херод Есүсийн тухай сураг сонсов.
2. Херод зарц нартаа—Энэ бол баптисм хүртээгч Иохан мөн. Тэр үхлээс амилжээ. Түүний дотор гайхамшигт хүч үйлчилж байгаагийн учир нь энэ юм гэжээ.
3. Учир нь Херод дүү Филипийнхээ эхнэр Херодиагаас болж Иоханыг бариулж шоронд хорьсон байлаа.
4. Яагаад гэвэл Иохан Херодод—Та хууль бусаар Херодиаг авсан байна гэж хэлсэн ажээ.