Матай 13:16-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ.

17. Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын харж байгааг олон эш үзүүлэгч, зөвт хүмүүс харахыг хүссэн авч хараагүй, сонсож байгааг тань сонсохыг хүссэн авч сонсоогүй юм.

18. Тиймээс тариачны сургаалт зүйрлэл ямар утгатай болохыг сонсогтун.

19. Хэн нэг нь хаанчлалын тухай үгийг сонссон авч үл ойлговол хорон нэгэн нь ирж, түүний зүрхэнд юу суулгагдсаныг булаан авдаг байна. Энэ нь зам хавиар унагсад юм.

20. Чулуурхаг газар унасан нь үгийг сонсоод тэр даруйдаа баяртайгаар хүлээн авч,

21. харин өөрт нь бат үндэс байхгүй тул түр зуур байдаг аж. Үгнээс болж хавчлага, эсвэл зовлон тохиолдоход тэр дороо л унадаг.

Матай 13