18. «Миний сонгосон Зарц,сэтгэлд минь нийцсэн Миний Хайртыг харагтун.Би Түүний дээр Өөрийн Сүнсээ байлгана.Тэр нь харь үндэстэнд шударга ёсыг тунхаглах болно.
19. Тэр мэтгэлцэхгүй, хашхирахгүй бөгөөдГудамжнуудад хэн ч Түүний дууг сонсохгүй.
20. Тэр шударга ёсыг ялалтад хүргэтэлбяцлагдсан хулсыг хугалахгүй,сүүмэлзэх зулыг ч бөхөөхгүй.
21. Түүний нэрэнд харь үндэстнүүд найдах болно».
22. Тэгээд Түүн уруу чөтгөрт эзэмдүүлсэн сохор, хэлгүй нэгнийг авчирсанд, Тэр түүнийг эдгээв. Тийнхүү хэлгүй эр ярьдаг, хардаг болжээ.
23. Олон түмэн бүгдээрээ ихэд гайхан,—Энэ хүн чинь Давидын Хүү биш үү? гэцгээж эхлэв.
24. Харин фарисайчууд үүнийг сонсоод,—Энэ хүн чинь зөвхөн чөтгөрүүдийн захирагч Беелзебулээр л чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг гэж хэлсэнд,
25. Есүс тэдний бодлыг мэдээд, тэдэнд хандан,—Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Аливаа хот, эсвэл гэр дотроо хуваагдвал оршин тогтнохгүй.
26. Хэрэв Сатан нь Сатаныгаа зайлуулбал, тэр өөрийнхөө эсрэг хуваагдаж байгаа хэрэг болох нь. Тэгвэл түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ?
27. Хэрэв Би Беелзебулээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол, танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тэгэхээр тэд та нарын шүүгч болно.
28. Харин хэрвээ Би Бурханы Сүнсээр чөтгөрүүдийг зайлуулдаг бол Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна.
29. Бяртай эрийг эхлээд хүлэхгүй бол хэн түүний гэрт нь ороод эд хөрөнгийг нь булааж чадах билээ? Хүлсний дараа л гэрийг нь дээрэмдэнэ шүү дээ.
30. Надтай хамт байдаггүй хүн Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй хүн бол тараагч нэгэн мөн.
31. Тиймээс Би та нарт хэлье. Хүмүүсийн аливаа нүгэл хийгээд доромжлол нь уучлагдана. Харин Сүнсний эсрэг доромжлол уучлагдахгүй.
32. Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдах болно. Харин Ариун Сүнсний эсрэг ярьдаг хэн ч энэ үед ч, ирэх үед ч уучлагдахгүй.