1. Тухайн үед нэгэн амралтын өдөр, тариан талбайн дундуур Есүс явж байв. Шавь нар нь өлсгөлөн байсны улмаас тариан түрүүг шувтран идэж эхлэв.
2. Гэтэл үүнийг фарисайчууд хараад, Түүнд—Хараач, Таны шавь нар амралтын өдөр хууль бус юм үйлдэж байна гэцгээв.
3. Харин Есүс тэдэнд хэлсэн нь—Давид болон түүнтэй хамт байгсад нь өлссөн үедээ юу хийснийг та нар уншаагүй юу?
4. Давид Бурханы гэрт орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхнаас тэр болон түүнтэй хамт байгсад нь идсэн шүү дээ.