Матай 11:14-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Хэрэв та нар үүнийг хүлээн авахыг хүсвэл тэр бол ирэх ёстой байсан Елиа мөн.

15. Сонсох чихтэй нь сонсогтун.

16. Харин энэ үеийнхнийг Би юутай зүйрлүүлэх вэ? Энэ нь зах дээр суугаад бусад хүүхдүүдийг дуудан байгаа хүүхдүүдтэй төстэй агаад тэд

17. “Бид та нарт зориулж бишгүүрдэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид гашуудлын дуу дуулахад та нар гашуудсангүй” гэж хэлдэг.

18. Иохан идэх ч үгүй, уух ч үгүй ирэхэд тэд “Түүнд чөтгөр шүглэсэн байна” гэдэг.

19. Хүний Хүүг ирээд идэж уухад тэд “Харцгаа. Ховдог, архичин, татвар хураагч болон нүгэлтнүүдийн анд нөхөр!” гэдэг. Гэсэн хэдий ч мэргэн ухаан нь үйлсээрээ зөвтгөгддөг гэв.

20. Тэгээд Тэр ихэнх гайхамшгуудаа үйлдсэн хотуудыг зэмлэж эхлэв. Учир нь тэд гэмшээгүй юм.—

21. Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт учирсан гайхамшгууд нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт үнсэн дээр таар нөмрөөд гэмшсэн байхсан.

22. Харин Би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Тир болон Сидон нь та нараас илүү хүлцмээр байх болно.

23. Капернаум аа, чи тэнгэрт тултал өргөмжлөгдсөн байх уу? Чи Үхэгсдийн оронд унах болно. Хэрэв та нарт учирсан гайхамшгууд нь Содомд тохиолдсон бол тэр хот энэ өдрийг хүртэл үлдэх байсан.

Матай 11