9. Уззиа Иотамын эцэг, Иотам Ахазын эцэг, Ахаз Хезекиагийн эцэг,
10. Хезекиа Манассегийн эцэг, Манассе Амоны эцэг, Амон Иосиагийн эцэг юм.
11. Вавилон уруу цөлөгдөх үед Иосиад Иекониа болон ах дүүс нь төржээ.
12. Вавилон уруу цөлөгдсөний дараа Иекониад Шеалтиел, Шеалтиелд Зеруббабел нар төрөв.
13. Зеруббабел Абихудын эцэг, Абихуд Елиакимын эцэг, Елиаким Азорын эцэг,
14. Азор Задокийн эцэг, Задок Ахимын эцэг, Ахим Елиудын эцэг,
15. Елиуд Елеазарын эцэг, Елеазар Маттаны эцэг, Маттан Иаковын эцэг юм.
16. Иаков бол Христ хэмээгддэг Есүсийг төрүүлсэн Мариагийн нөхөр Иосефын эцэг болой.
17. Ийнхүү Абрахамаас Давидыг хүртэл бүгд арван дөрвөн үе, Давидаас Вавилон уруу цөллөгдөх хүртэл арван дөрвөн үе, Вавилон уруу цөлөгдсөнөөс Христийн үеийг хүртэл арван дөрвөн үе байв.
18. Есүс Христ ингэж мэндэлжээ. Есүсийн эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө хэвлийдээ Ариун Сүнсээр хүүхэдтэй болсон байлаа.
19. Нөхөр нь болох Иосеф зөвт хүн байсан бөгөөд Мариаг гутамшиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байжээ.
20. Харин түүнийг тийн бодож байх үед Эзэний тэнгэр элч зүүдэнд нь үзэгдэж,—Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм.