Матай 1:6-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Иесси нь Давид хааны эцэг билээ.Уриагийн эхнэрээс Давидад Соломон төрсөн

7. бөгөөд Соломон Рехобоамын эцэг, Рехобоам Абиагийн эцэг, Абиа Асагийн эцэг юм.

8. Аса Иехошафатын эцэг, Иехошафат Иорамын эцэг, Иорам Уззиагийн эцэг,

9. Уззиа Иотамын эцэг, Иотам Ахазын эцэг, Ахаз Хезекиагийн эцэг,

10. Хезекиа Манассегийн эцэг, Манассе Амоны эцэг, Амон Иосиагийн эцэг юм.

11. Вавилон уруу цөлөгдөх үед Иосиад Иекониа болон ах дүүс нь төржээ.

12. Вавилон уруу цөлөгдсөний дараа Иекониад Шеалтиел, Шеалтиелд Зеруббабел нар төрөв.

13. Зеруббабел Абихудын эцэг, Абихуд Елиакимын эцэг, Елиаким Азорын эцэг,

14. Азор Задокийн эцэг, Задок Ахимын эцэг, Ахим Елиудын эцэг,

15. Елиуд Елеазарын эцэг, Елеазар Маттаны эцэг, Маттан Иаковын эцэг юм.

Матай 1