1. Есүс тэдэнд айлдруун—Үнэнээр Би та нарт хэлье. Энд байгаа хүмүүсийн зарим нь Бурханы хаанчлал хүчний хамт ирэхийг үзэхээс өмнө үхлийг амсахгүй гэв.
2. Зургаан өдрийн дараа Есүс Өөрийнхөө хамт Петр, Иаков, Иохан нарыг дагуулан тусдаа өндөр ууланд гарчээ. Тэр тэдний өмнө хувирч өөрчлөгдөв.
3. Хувцас нь цацарсан цав цагаан өнгөтэй болжээ. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн шиг цагааруулж чадахгүй.
4. Елиа, Мосегийн хамт үзэгдсэн бөгөөд тэд Есүстэй ярилцаж байлаа.
5. Петр Есүст—Багш аа, энд байгаа нь бидэнд сайн байна. Бид гурван цацар, нэгийг нь Танд, нэгийг нь Елиад, нэгийг нь Мосед барьж өгье гэв.
6. Учир нь тэд айдаст автсан тул тэр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа.
7. Гэтэл үүл гарч, тэднийг нөмрөн авахад, үүлнээс—Энэ бол Миний хайртай Хүү мөн. Түүнийг сонсогтун гэх дуу гарав.
8. Тэд нэгэн зэрэг эргэн тойрноо харж, ганц Есүсээс өөр хэнийг ч олж харсангүй.
9. Уулаас буун явахдаа Есүс тэдэнд Хүний Хүүг үхэгсдээс амилах хүртэл өөрсдийн үзсэнээ хэнд ч ярьж болохгүйг тушаав.
10. Тэд энэ үгийг өлгөж аван, үхэгсдээс амилах гэдэг нь ямар утгатай болохыг өөр хоорондоо ярилцав.
11. Тэд Түүнээс—Яагаад хуулийн багш нар Елиаг эхлээд ирэх ёстой гэж ярьдаг юм бэ? гэж асуужээ.
12. Есүс тэдэнд—Елиа эхлээд ирж, бүх зүйлсийг сэргээх ёстой. Харин яагаад Хүний Хүүгийн тухай Тэр их зовж, басамжлагдах ёстой гэж бичигдсэн билээ?