7. Тэдэнд бас хэдэн жижиг загас байлаа. Есүс тэдгээрийг ерөөгөөд, эднийг ч бас тараа гэлээ.
8. Хүмүүс идээд цадав. Тэгээд тэд үлдсэн хэлтэрхийнүүдийг нь цуглуулахад долоон том сагс дүүрчээ.
9. Тэнд дөрвөн мянга орчим хүн байлаа. Дараа нь Тэр тэднийг явуулав.
10. Есүс тэр даруй Өөрийн шавь нарын хамт завинд сууж, Далманутын орчимд ирлээ.
11. Фарисайчууд хүрч ирээд Есүсийг сорихын тулд тэнгэрийн нэг тэмдгийг үзүүл хэмээн Түүнээс шаардаж, Түүнтэй маргалдаж эхлэв.
12. Есүс Өөрийн сүнс дотроо гүнээ санаа алдаж—Яагаад энэ үеийнхэн тэмдэг эрэлхийлнэ вэ? Үнэнээр Би та нарт хэлье. Энэ үеийнхэнд ямар ч тэмдгийг өгөхгүй гэж айлдлаа.
13. Тэрээр тэднийг орхин завиндаа буцан сууж нөгөө эрэг уруу явав.
14. Тэд талх авахаа мартсан бөгөөд завинд нь ганцхан талх л байлаа.
15. Есүс шавь нартаа зааварлан—Сэрэмжлэгтүн. Фарисайчуудын болон Херодын хөрөнгөнөөс болгоомжил гэв.
16. Тэд өөрсдөд нь талх байхгүй байсныг өөр хоорондоо шүүн ярилцаж эхэлсэнд,
17. Есүс мэдээд тэдэнд—Талхгүй байна гэж юунд та нар ярилцана вэ? Та нар одоо хүртэл ойлгоогүй, ухаараагүй байна гэж үү? Та нар чинь хатуурчихсан зүрх сэтгэлтэй юм уу?
18. Нүдтэй атлаа та нар харахгүй байна уу? Чихтэй атлаа та нар сонсохгүй байна уу? Санахгүй байгаа юм биш биз дээ?
19. Би таван мянган хүнд таван талх хуваан өгөхөд, та нар хэдэн сагс дүүрэн илүүдэл талх цуглууллаа? гэхэд, тэд Түүнд—Арван хоёр гэв.—
20. Би дөрвөн мянган хүнд долоон талх хуваан өгөхөд та нар хэдэн том сагс илүүдэл талх цуглууллаа? гэхэд, тэд [Түүнд]—Долоо гэж хэлэв.