Марk 8:14-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Тэд талх авахаа мартсан бөгөөд завинд нь ганцхан талх л байлаа.

15. Есүс шавь нартаа зааварлан—Сэрэмжлэгтүн. Фарисайчуудын болон Херодын хөрөнгөнөөс болгоомжил гэв.

16. Тэд өөрсдөд нь талх байхгүй байсныг өөр хоорондоо шүүн ярилцаж эхэлсэнд,

17. Есүс мэдээд тэдэнд—Талхгүй байна гэж юунд та нар ярилцана вэ? Та нар одоо хүртэл ойлгоогүй, ухаараагүй байна гэж үү? Та нар чинь хатуурчихсан зүрх сэтгэлтэй юм уу?

18. Нүдтэй атлаа та нар харахгүй байна уу? Чихтэй атлаа та нар сонсохгүй байна уу? Санахгүй байгаа юм биш биз дээ?

19. Би таван мянган хүнд таван талх хуваан өгөхөд, та нар хэдэн сагс дүүрэн илүүдэл талх цуглууллаа? гэхэд, тэд Түүнд—Арван хоёр гэв.—

20. Би дөрвөн мянган хүнд долоон талх хуваан өгөхөд та нар хэдэн том сагс илүүдэл талх цуглууллаа? гэхэд, тэд [Түүнд]—Долоо гэж хэлэв.

21. Есүс тэдэнд—Та нар одоо ч ухаарахгүй байна уу? гэсэн юм.

22. Тэднийг Бетсайдад ирэхэд хүмүүс нэгэн сохор хүнийг Түүн уруу авчирч, түүнд мутраа хүргэхийг Есүсээс гуйв.

23. Есүс тэр хүнийг гараас нь хөтөлж тосгоноос гаргаад, нүд уруу нь нулимсны дараа, түүн дээр мутраа тавиад түүнээс—Чи ямар нэгэн юм харж байна уу? гэж асуухад,

24. нөгөө хүн хараад—Би хүмүүсийг харж байна. Тэд явж буй мод мэт харагдаж байна гэж хэллээ.

25. Тэгэхээр нь Тэр дахиад мутраа нүдэн дээр нь тавихад тэр хүн анхааралтай харав. Түүний нүд нь засарч, юм бүгдийг сайн харах болжээ.

26. Есүс түүнд—Тосгонд бүү оч гээд гэр уруу нь явуулав.

27. Есүс шавь нарынхаа хамт Цезарь Филиппийн тосгон уруу явжээ. Замдаа Тэр шавь нараасаа—Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна вэ? гэж асуухад,

28. тэд Түүнд—Баптисм хүртээгч Иохан гэдэг. Зарим нь Елиа гэхэд харин зарим нь эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэв.

29. Есүс цааш нь тэднээс—Харин та нар Намайг хэн гэж ярьдаг вэ? гэхэд Петр—Та бол Христ мөн гэж хэллээ.

30. Тэр тэдэнд хэн нь ч Өөрийнх нь тухай ярьж болохгүйг сануулав.

31. Тэр тэдэнд Хүний Хүү их зовох ёстойг болон ахлагчид болон ахлах тахилч нар, хуулийн багш нарт ад үзэгдэж алуулаад гурав хоногийн дараа дахин амилах тухай зааж эхлэв.

32. Есүс үүнийг ил шулуухан айлдсанд, Петр Түүнийг хажуу тийш аваачаад, зэмлэж эхлэв.

Марk 8