Марk 8:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дахиад үй түмэн хүн цугларсан тэр өдрүүдэд хүмүүс идэх юмгүй болжээ. Есүс шавь нараа дуудаж, тэдэнд—

2. Би хурсан олныг өрөвдөх юм. Учир нь тэд энд Надтай хамт гурав хонолоо. Тэдэнд ямар ч идэх юм алга.

3. Хэрэв Би тэднийг гэрт нь өлөн зэлмүүн буцаавал тэд замдаа ядарч унах болно. Тэдний зарим нь холоос иржээ гэж айлдав.

4. Шавь нар нь Түүнд—Хэн энэ зэлүүд газар хаанаас эдгээр хүмүүсийг цатгах хангалттай талх олж чадах билээ? гэхэд,

5. Есүс тэднээс—Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд—Долоо гэлээ.

6. Тэр хурсан олныг газар сууцгаа хэмээн тушаагаад, долоон талхыг аван талархал өргөөд, хуваан хүмүүст үйлчлүүлэхийн тулд Өөрийн шавь нартаа өгөв. Шавь нар нь тэдгээрийг хурсан олонд тараав.

7. Тэдэнд бас хэдэн жижиг загас байлаа. Есүс тэдгээрийг ерөөгөөд, эднийг ч бас тараа гэлээ.

8. Хүмүүс идээд цадав. Тэгээд тэд үлдсэн хэлтэрхийнүүдийг нь цуглуулахад долоон том сагс дүүрчээ.

9. Тэнд дөрвөн мянга орчим хүн байлаа. Дараа нь Тэр тэднийг явуулав.

10. Есүс тэр даруй Өөрийн шавь нарын хамт завинд сууж, Далманутын орчимд ирлээ.

11. Фарисайчууд хүрч ирээд Есүсийг сорихын тулд тэнгэрийн нэг тэмдгийг үзүүл хэмээн Түүнээс шаардаж, Түүнтэй маргалдаж эхлэв.

12. Есүс Өөрийн сүнс дотроо гүнээ санаа алдаж—Яагаад энэ үеийнхэн тэмдэг эрэлхийлнэ вэ? Үнэнээр Би та нарт хэлье. Энэ үеийнхэнд ямар ч тэмдгийг өгөхгүй гэж айлдлаа.

13. Тэрээр тэднийг орхин завиндаа буцан сууж нөгөө эрэг уруу явав.

Марk 8