Марk 7:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иерусалимаас ирсэн фарисайчууд ба хуулийн багш нарын зарим нь Есүсийг хүрээлэн цугларав.

2. Есүсийн шавь нарын зарим нь бохир буюу угаагаагүй гараар талх идэхийг тэд харсан ажээ.

3. (Учир нь фарисайчууд болон бүх Иудей хүн өвөг дээдсийнхээ уламжлалыг сахиж, хэрэв гараа сайтар угаагаагүй л бол юм иддэггүй байжээ.

4. Тэд захаас ирснийхээ дараа өөрсдийгөө цэвэрлээгүй л бол юм иддэггүй байв. Аяга, ваар, зэс сав суулгын угаалга гэх мэт сахих ёстой ондоо олон ёс тэдэнд байжээ).

5. Фарисайчууд болон хуулийн багш нар—Яагаад Таны шавь нар өвөг дээдсийнхээ ёс заншлаар явалгүй, харин бохир гараараа талх иднэ вэ? гэж Түүнээс асуухад

Марk 7