6. Есүсийг холоос хараад, тэр гүйн ирж Түүнд мөргөв.
7. Тэгээд чанга дуугаар хашхиран—Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Танд би ямар хамаатай билээ? Би Бурханаар Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэлээ.
8. Учир нь Есүс—Бузар сүнс чи энэ хүнээс гар гэж айлдсан ажээ.
9. Есүс түүнээс—Чамайг хэн гэдэг вэ? гэж асуусанд тэр—Бид олуулаа учир намайг Легион гэдэг гэв.
10. Тэгээд тэр Түүнээс өөрсдийг нь энэ нутгаас бүү зайлуулаач гэж хүсэмжлэн гуйж эхлэв.
11. Тэнд ууланд гахайн их сүрэг бэлчиж байлаа.
12. Чөтгөрүүд Есүсээс—Биднийг гахай уруу явуулаач. Бид тэдний дотор оръё гэж гуйхад,
13. Есүс тэдэнд зөвшөөрөв. Бузар сүнснүүд хүнийг орхиж, гахайнуудад шүглэв. Хоёр мянга орчим гахайн сүрэг эгц эргээс нуур уруу ухасхийж нуурт живцгээлээ.
14. Гахайчид зугтаж, үүнийг хот, тосгодод мэдэгдэв. Тэгээд хүмүүс юу болсныг үзэхээр иржээ.
15. Тэд Есүс уруу ирээд, чөтгөрт, «Легионд» эзэмдүүлж байсан яг тэр хүн хувцасласан, эрүүл саруул сууж байхыг хараад ихэд айв.
16. Үзсэн хүмүүс тэр хүнд юу тохиолдсоныг болон гахайнуудын тухай тэдэнд ярьж өгчээ.
17. Тэд Есүсийг нутгаасаа явахыг гуйж эхлэв.