Марk 4:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэр нуурын дэргэд дахин сургаал зааж эхлэв. Түүн уруу асар олон хүн хуран цугласан тул Есүс нууран дахь завин дээр гарч суув. Цугласан олон бүгдээрээ нуурын захаар газар дээр байлаа.

2. Есүс сургаалт зүйрлэлээр олон зүйлийг тэдэнд заасан юм. Тэр сургахдаа ийн айлдав.—

3. Үүнийг сонс. Тариачин үр суулгахаар гарчээ.

4. Түүнийг үрээ цацахад зарим үр нь зам хавиар унасанд, шувууд ирээд түүгээд идчихжээ.

5. Зарим үр нь хөрс багатай чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр даруй соёолжээ.

6. Нар мандсаны дараа үндэсгүй учир тэдгээр нь хорчийн хатжээ.

Марk 4