26. Хэрэв Сатан өөрийн эсрэг босон хуваагдвал, тэр оршин тогтнож чадахгүй, харин эцэс нь ирнэ.
27. Хүчтэй эрийг эхлээд хүлж байж л гэрийг нь дээрэмдэнэ үү гэхээс гэрт нь шууд ороод эд хөрөнгийг нь дээрэмдэж чадах хүн байхгүй билээ.
28. Үнэнээр Би та нарт хэлье. Хүний хөвгүүдийн бүх нүгэл, тэдний ярьсан доромжлол бүхэн уучлагдана.
29. Харин Ариун Сүнсийг доромжлогч хэн ч хэзээ ч уучлагдахгүй бөгөөд мөнх нүглийн гэмтэн болно гэв.
30. Учир нь тэд—Есүс бузар сүнстэй гэж ярьж байсан юм.
31. Есүсийн эх болон дүү нар нь ирээд гадаа зогсож, Түүнийг дуудуулахаар хүн оруулав.
32. Есүсийг олон хүн тойрон сууж байлаа. Тэд Түүнд—Хараач. Ээж болон дүү нар тань Таныг хүлээгээд гадаа байж байна гэхэд,
33. Тэр тэдэнд хариулан—Хэн Миний ээж, [Миний] дүү нар юм бэ? гээд,
34. Өөрийг нь хүрээлэн суугчдыг хараад,—Миний ээж болон Миний дүү нарыг харагтун.